Философич С.Молор-Эрдэнэ: Хятад орны өчигдөр, өнөөдөр, маргааш

2017/12/18
"Хятад орон - өчигдөр, өнөөдөр, маргааш" нэртэй философийн аялал хийж яваад ирлээ. Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотын их сургуулиудаар орж төв талбай дээр Хятадын өнөөдөрийг дүгнэж номын дэлгүүрүүдээр орж Хятадын маргаашийн төрийн бодлого ямар байх тухай номнууд авч уншиж сүүлийн өдөр Хятадын хуучины хоолны газар орж банш бантан мантуу гээд Хятад хоол идэж аргагүй л хөрш хоёр юмдаа гэдэгтэй танилцлаа.

Энэ аялалын үеэр хоёр хүнтэй хамт зургаа авахуулсан. Нэгт 100 гаруй жилийн өмнө Германд философийн доктор болсон Бээжингийн их сургуулийн анхны ректор Цай Юанпэй гийн хөшөөний дэргэд хамт зураг авахууллаа. Хоёрт хамтран түүний номыг гаргах гэж байгаа зохиолчтой зурагаа авахуулсан.

Бээжин хотын агаар шөнө ч өдөр ч үнэхээр тунгалаг яг л хөдөөний агаар шиг цэвэр байлаа. Ердөө л жилийн өмнө утаатай байсан Бээжин хот дэлхий дээр цэвэр агаараар гайхуулахаар тийм нийслэл болжээ. Төрийн бодлого тууштай тогтвортой явагдаж удирдагч хүний сэтгэл зөв байхад ямар ч бэрхшээлийг давж чаддаг л юм байна. Дараагийн философийн аялалаа удахгүй Орос орон луу хийнэ.

С.Молор-эрдэнэ: Хятад орны өчигдөр 
 


С.Молор-Эрдэнэ: Хятад орны өнөөдөр 



С.Молор-эрдэнэ: Хятад орны маргааш 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна