Жастин: "Би Селенад маш их хайртай. Миний зүрх сэтгэл хэзээд түүнийх байсан"

3 цаг 8 минутын өмнө
Сүүлийн үед залуусын анхаарлыг татаж, шуугиан тарьж байгаа зүйл бол яахын аргагүй Канадын нэрт дуучин Жастин Бибер (Justin Bieber) болон дуучин Селена Гомез (Selena Gomez) нарын харилцаа дахин сэргэсэн явдал.  

Эл мэдээлэл хэдэн сарын өмнө цахим сүлжээнд цацагдсан даруйдаа хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, хэдхэн цагийн дотор цахим ертөнцийг шуугиулж чадсан юм.



2010 онд анх болзож эхлээд 2015 онд харилцаандаа цэг тавьсан тэд тэд Селенаг бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсноос хойш холбоотой болж, ярилцаж эхэлсэн байна. Харин "Hillsong" сүмд хамтдаа явдаг болсон нь тэдний харилцааг улам бүр дотно болгож, хайр сэтгэлийн холбоо нь эргэж сэргэхэд хүргэсэн аж. 



Тэгвэл халуухан хосууд маань шинэ жилээ Нью-Йоркод хамтдаа үдэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл зарим хэвлэлд гарчээ.
Тус мэдээлэлд Жастин "Би Селенад маш их хайртай. Миний зүрх сэтгэл хэзээд түүнийх байсан. Бид одоо насан хүрсэн хүмүүс шиг ярилцаж, харилцаагаа хадгалж, аварч үлдэхийг хүсч байна" хэмээн ярьсан байна.
 

Мөн саяхан тэдний Сиатл хотод зочилж, хамтдаа хоолож, дэлгүүр хэсч яваад папарациудын дуранд өртжээ. 


 
О.Оргил


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна