Францын сүүлийн гурван үеийн ерөнхийлөгч рок дуучин Жонни Халлидейд эмгэнэл илэрхийллээ

2017/12/27
Энэ сарын эхээр Францын алдарт рок дуучин Жонни Халлидей нас барж, Парис хотод түүнд эмгэнэл илэрхийлэх томоохон үйл ажиллагаа болжээ. Эмгэнэлийн арга хэмжээнд Францын ерөнхийлөгч Эммануел Макрон, экс ерөнхийлөгч Франсуа Олланд, Николас Саркози зэрэг гурван үеийн ерөнхийлөгч оролцож, Францын хэдэн үед нөлөөлсөн, сая сая шүтэн   бишрэгчтэй, алдарт дуучинтай салах ёс гүйцэтгэсэн байна. 

johnny halliday funeral emmanuel зурган илэрцүүд

Жонни Халлидей 1943 онд Бельгид төржээ. Тэрээр арван хэдтэйгээсээ эхлэн урлагийн замд эргэлт буцалтгүй орж, олон жилийн  нөр их хөдөлмөр, авьяас билгээрээ Францын дуу хөгжмийн салбарын томоохон   төлөөлөгч, од болж чадсан юм. Тэрээр урлагийн тайзан дээр 57 жил гарахдаа 40  цомог, 22 цагаан алтан цомог гаргасан бөгөөд дэлхий даяар сонсогчид нь түүний 100 сая цомгийг худалдан авсан байна. Одоо түүний нэгэн фений ярихыг   сонсоно уу.Жонни Халлидей бол Францын рок урлагийн шүтээн, түүний дуу хөгжим Францын хэд хэдэн үеийн хүмүүст нөлөөлсөн бөгөөд олон улсын хэвлэлд түүнийг Францын “Элвис Пресли” хэмээн өргөмжилдөг. 74 настай Жонни Халлидей уушгины хорт хавдрын улмаас 12-р сарын 6-нд Парисын дүүрэг дэх гэртээ нас барсан юм.  

johnny halliday зурган илэрцүүд

Жонни Халлидей нас барсан тухай мэдээ Францын олон салбарынхныг цочроож, хэвлэлүүд нэвтрүүлгийн хөтөлбөрөө сольж,  түүнд эмгэнэл илэрхийлсэн нэвтрүүлэг цацсан бөгөөд 9-ний өдөр түүнд эмгэнэл илэрхийлэх ёслол төгөлдөр арга хэмжээ зохиохоо Францын ерөнхийлөгч Макрон мэдэгдэн Парисын алдарт Маделейн сүмд салах ёс хийсэн юм. 

johnny halliday зурган илэрцүүд

Жонни Халлидей мотоцикл хорхойтон байсан юм. Тиймдээ ч оршуулгын ёслолд Харлей Дэвидсон мотоциклтой 700 орчим хүмүүс өмнө нь явжээ. Ёслолд ерөнхийлөгч Эммануел Макрон үг хэлж: Жонни Халлидей бол Францын бэлэг тэмдэг болсон хүн гэхэд бүх хүн алга ташиж Халлидейд хүндэтгэл үзүүлжээ.  Алдарт дуучныг   өөрийнх нь гэрээс ёсоор Францын Антиллес аралд оршуулсан байна.
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна