Улаанбаатарт өдөртөө 18-20 градус хүйтэн байна

2018/01/02
Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурна шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос говийн бүс нутгаар секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 3-8 метр. 

Увс нуур болон Дархадын  хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Туул, Халх голын  хөндийгөөр  23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Хараа, Орхон-Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойшдоо ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:  23 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна