БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ун 1-р сарын 1-нд хэлсэн баярын үгэндээ: Удахгүй болох гэж буй Пёнчаны өвлийн олимпын наадамд БНАСАУ төлөөлөгчдөө илгээн оролцуулах сонирхолтой байгаа бөгөөд энэ асуудлаар Умард, Өмнөдийн эрх баригчид яаралтай хэлэлцээ хийх хэрэгтэй байна. Мөн энэ онд БНАСАУ тунхагласны 70 жилийн ойгоо тэмдэглэх болно. БНСУ мөн удалгүй Пёнчаны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах гэж байгаа тул 2018 он Умард, Өмнөд хоёр талд ихээхэн ач холбогдолтой жил болох юм. БНСУ-д удахгүй эхлэх өвлийн олимпын наадам бол үндэстний байр суурийг харуулах сайхан боломж мөн. БНАСАУ энэ удаагийн өвлийн олимпын наадам амжилттай явагдахыг чин сэтгэлээсээ хүсэж байна" гэжээ.
Мөн тэрбээр нэмж хэлэхдээ: "БНАСАУ төлөөлөгчдөө томилох зэрэг аливаа шаардлагатай арга хэмжээ авахыг зорьж байгаа бөгөөд Умард, Өмнөдийн эрх баригчид энэ асуудлаар яаралтай хэлэлцээ хийж магадгүй. Удам угсаа холбоотой нэг үндэстний хувьд элэг нэгтнүүдийн зохион байгуулах үйл ажиллагааг туслан дэмжих нь зүй ёсны ажил юм" гэжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна