Солонгос улсад 18 жилийн турш хууль бусаар амьдарч байгаа монгол залуу солонгосчуудыг зодож танхайрчээ

2018/01/05
Өмнөд Солонгос улсын Сөүл хотод амьдардаг монгол залуу таксины жолооч болон зоригч нарыг зодож гэмтээсэн хэрэг үйлдэж саатуулагджээ. Сөүл хотын цагдаагийн газрын мэдээлсэнээр тэрбээр архидан согтуулах ундаа хэрэглэсэн үедээ буюу өчигдөр оройн 21.00 цагийн орчим,  хажуугаар нь өнгөрч байсан таксиг хүчээр зогсоож улмаар  жолооч болон зорчигч нарын толгой руу хүчтэй цохиж ам, хамрыг нь гэмтээсэн байна.

Монгол залуу А нь 43 настай, тус улсад 18 жилийн турш хууль бусаар амьдарч байгаа бөгөөд ажил олгогч Солонгос эзэн нь цалин өгөхгүй байгаад уурлаж, ийнхүү согтуудаа уураа гаргасан ажээ. Түүнд эдүгээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна