Японы Токио хотоос гаралтай WE+ студи нэгэн хачирхалтай бүтээгдэхүүн худалдаанд гаргажээ. Энэ нь хүний нүд, уруулыг ашиглан цаг хэд болж байгааг заадаг цаг юм.
Тэвчээр хэмээн нэрлэгдсэн энэхүү цаг хэрхэн ажилладаг вэ?
Хүний хоёр нүд нь минут / баруун/ болон цагийг / зүүн/ заадаг бол уруул нь секундын цохилт бүрийг заадаг байна.
Уг цагийг үйлдвэрлэгч Хокуто Андогийн хэлж буйгаар тэд эхлээд баруун нүдийг дангаар нь, дараа нь зүүн нүд, тэгээд уруулыг нь тус тусад нь хальсанд буулгаж, эцэст нь нийлүүлснээр энэ цагийг бүтээдэг байна.
Энэхүү цаг нь гурван хүний нүүрийг бичиж авч хийгдсэн бөгөөд та эдгээр гурван хүний нүүртэй цагнуудаас сонгон худалдан авах боломжтой юм байна.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна