Парисчууд зэрлэг амьтдын үзүүлбэр үзүүлдэг циркүүдийг хориглолоо

2018/01/10
Францад зэрлэг амьтдыг гаршуулан үзүүлбэр үзүүлдэг циркүүдийг хориглож эхлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар Парис тэргүүтэй 46 хотуудад эдгээр хориг хэрэгжээд байгаа юм байна.

Парис хотын дарга Анне Хидалго энэ хоригийг анх санаачилсан ч түүнд Францын Засгийн Газар болон циркийн эздүүдийн дэмжлэг ихээхэн тус болсон гэнэ. 

Өнгөрөгч арван хоёрдугаар сард Парисийн гудамжинд циркээс оргосон бар хэсүүчлэн явж, түүнийг буудаж хороохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэнээс болж энэхүү хоригийг Франц улс даяараа хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэх болсон юм. 

Циркийн зэрлэг амьтад сургагчдад зодуулж, сэтгэл санаа, бие бялдрын хүнд хэцүү нөхцөлд байж хоригддог. Хүмүүс тэднийг өөрсдийгөө зугаацуулахын төлөө ашигладаг нь маш буруу бөгөөд Парисчууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.

suffered animals circus зурган илэрцүүд

Франц улсын сайн жишээнээс үлгэр авч дэлхийн бусад улсууд ч энэхүү хоригийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Циркүүд шинэчлэгдэж, хүмүүс зовж зүдэрсэн зэрлэг амьтдаас илүү хэн нэгнийг зовоогоогүй ''жинхэнэ'' үзүүлбэр үзэх хүсэлтэй болсныг анхаарах нь зүйтэй юм.
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна