2017 оны кино урлагийн онцлох хүүхдүүд

2018/01/10
Милли Бобби Браун, Финн Волфард, Дафни Кийн зэрэг доор өгүүлэх хүүхдүүд танийг урд нь уйлуулж эсвэл инээлгэсэн байх. 2017 оны онцлох жүжигчин хүүхдүүдтэй танилцацгаая. 
1. Хүн чоно Логаны залгамжлагчийн дүрд тоглосон Дафни Кийн дөнгөж 12-хон настай ч тэрбээр аль хэдийнээ дэлхий даяар хэдэн мянган шүтэн бишрэгчидтэй болжээ. 



2.Дөнгөж 11 настай Жейкоб Трембли найруулагч Колин Треворогийн ''Хенригийн ном'', Майк Фланаганы ''Намайг сэрэхээс өмнө'', Стивен Чбоскийн ''Хүсэл'' нэртэй кинонуудад дүрээ мөнхлөөд амжсан авьяастай нэгэн юм.



3.''Флорида төсөл'' кинонд тоглосон Брүүклин Принц



4. Пиксар компани 2017 онд Мексик соёл уламжлалыг харуулсан анимейшн кино ''Коко''-г олон нийтийн хүртээл болгосон.  Коко киноноос мексик дуу хуур, соёл уламжлалыг мэдэж авах юм.  Гол дүрийн Энтони Гонзалес хүү өөрийн киноны дүр Мигуэлийн дууг өөрөө дуулсан гэдэг.



5. Анжелина Жолигийн найруулсан дарангуйллын үеийн бяцxан камбожи охины тухай бодит түүхийг өгүүлэх уг кинонд Сарум Срей охин тоглосон билээ.



6.2017 оны хамгийн их хүлээлт үүсгэж, шуугиан тарьсан кинонуудын нэг бол аймшигт алиалагч Пенни Вайсын тухай өгүүлэх ''Тэр/It'' кино билээ. Уг кинонд борооны шар цувтай, цаасан завь барьж, түүгээрээ тоглож яваад алиалагчтай таарч, амиа алддаг хүүг Жексон Роберт Скотт гэдэг.



7. Финн Волфард 14 настай ч хэдийнээ Холливудын алдартнуудын нэг болсон. Тэрбээр 2017 онд Тэр/ болон цувралд тоглосон билээ. Сонин, сэтгүүлүүд түүний зургаар дүүрч, холливудын 2017 оны хамгийн халуун сэдэв болж чадсан.



8.Санни Павар, энэтхэгийн өнчин хүүг зовлонт амьдралаас нь салгаж австрали гэр бүл үрчилж авч байгааг өгүүлэх тус кино Оскарын наадмаас 6 шагналын эзэн болсон билээ. Кинонд Санни хүүг үрчилж авсан ээжийн дүрийг бүтээсээн Николь Кидман хүүд хэдэн англи үг зааж өгч, энэ нь ч Оскарын наадмын үед тус болсон гэнэ.



9. 13 настай Амиа Миллер дайны үеийн хүнд хэцүү байдалд өсөн торниж буй хүүхдийн дүрийг бүтээсэн. 



10. Милли Бобби Браун
13 настай цувралын од Милли Бобби Брауны талаар илүүц үг хэрэггүй биз ээ. Түүний зурагтай сонин сэтгүүл, футболк цамц гээд хаа сайгүй, хаанаас ч түүний царайг харж болно. 

millie bobby brown зурган илэрцүүд


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна