Саа бол маш бичил хэмжээтэй пластик учир нүүрний будаг, гоёл чимэглэлийн зориулалтаар хийсэн сааг угааж арилгахад ус сувгаар төвөггүй дамжин гарч, шүүлтүүрт ч торохгүй шууд далай, голын усыг бохирдуулдаг. Ингэж усанд орсон сааг загас, далайн амьтад идэж, саа идсэн далайн бүтээгдэхүүнийг хүмүүс идэж хордсоор байна.
Зөвхөн гоёл чимэглэлийн саа гэлтгүй нүүрний будагт агуулагдах саа ч бидний экосистемд хөнөөл учруулдаг. Тиймээс эрдэмтэд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг сааны оронд байгальд сөрөг нөлөөгүй ижил төрлийн материалаар орлуулахыг зөвлөжээ.
Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд томоохонд тооцогддог компани аль хэдийн байгальд хоргүй орлуулагч бүтээгдэхүүнээр сааг орлож гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсноо зарлажээ.
Дэлхийн экосистемийг аврах ажилд хүн бүрийн оролцоо чухал юм. Хэрэглэгчид зөвхөн байгальд хоргүй бүтээгдэхүүн худалдан авч, үйлдвэрлэгчид дахин боловсруулах боломжтой саа орлуулагчийг ашигласнаар аюулаас сэргийлж болно хэмээн үзэж байгаа ажээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна