PLAYBOY сэтгүүл дахин хэвлэгдэхгүй байж магадгүй

2018/01/11
Дэлхий даяар хамгийн олон уншигчтай Playboy сэтгүүл дахин хэвлэгдэхгүй байж магадгүй нь. Playboy Enterprises компани сэтгүүлийн хэвлэмэл хувилбараас татгалзах асуудлыг хэлэлцэж байна. Эцсийн шийдвэр хараахан гараагүй гэдгийг компанийн зүгээс мэдээллээ.

Хэвлэл мэдээллийн компаниас менежментийн салбарт шилжиж магадгүй гэж компанийн удирдлагууд мэдээллээ. Ингэснээр сэтгүүл хэвлэмэл байдлаар гарахгүй, зөвхөн онлайн хувилбараар уншигчдад хүрэх гэнэ. Учир нь хэвлэмэл сэтгүүлийн бизнес алдагдал хүлээж эхэлжээ. Ашиг нь жилийн 7 сая ам.доллараар буурсан байна. Мөн хэвлэгдэх тоо нь цөөрчээ. Өмнө нь сар бүр шинэ дугаар гардаг байсан бол, одоо жилд зургаан дугаар гаргах болжээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна