2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ярилцлага нэвтрүүлгийн од Опра Винфри хүч үзнэ гэдгээ 2018 оны кино урлагийн Алтан Бөмбөрцөг наадмын үеэр өөрийн хэлсэн битүү утгат өгүүлбэрээр зарлаад авах шиг болсон. Тэгвэл түүний шүтэн бишрэгчид аль хэдийн сонгуулийн сурталчилгааг эхлүүлж Опрагийн зурагтай цамц, футболж, аяга зэргийг худалдаанд гаргасан байна. Гэсэн хэдий ч Опра хараахан албан ёсны нэр дэвшигч болоогүй байгаа юм.
Опраг дэмжихийг хүсвэл Redbubble, Teespring, Pizzaslime зэрэг сайтуудаас түүний зурагтай малгай, цамц, аяга зэргийг худалдан авч болох гэнэ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна