Хятадын Юунан мужийн бага ангийн хүү 4км замыг туулж хичээлдээ ирсэн зураг цахим сүлжээнд цацагдсанаас хойш хүүд туслах хүсэлтэй хүмүүс хүүд мөнгөн тусламж болон өвлийн дулаан хувцас, бэлэг сэлт зэргийг хандивлах болсон байна.
Энэ 7 хоногийн Даваа гарагийн өглөө 8 настай Ван Фуман 4,5км замыг туулж сургуульдаа мөстөж хөлдсөн үс, хөмсөгтэй ирсэн зургийг ангийнх нь багш цахим сүлжээнд байршуулснаас энэ бүх хандивын хөдөлгөөн эхэлжээ.
Хүүгийн сурах хүсэл, дайчин чанарыг биширсэн иргэд хятадын өнцөг булан бүрээс хандив өргөсөн аж.
Өчигдөр л гэхэд нутгийн удирдлагууд түүнд 100,000 юаны хандивыг гардуулсан бол нутгийн иргэдийн таамаглаж буйгаар 100,000 юаны тусламж бол зөвхөн эхлэл юм. Ахиад түүнд олон хүмүүс сэтгэлийн бэлгээ явуулна гэж үзэж байгаагаа хэлжээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна