Сүүлийн үед залуучуудын дунд алдартай болоод байгаа өндөр барилгаас зүүгдэж, эсвэл дээвэр дээгүүр гүйнгээ бичлэг хийж цахим сүлжээнд байршуулж мөнгө олдог ажил нэгэн хятад залуугийн амийг авч оджээ.
Тодруулбал өнгөрсөн арван нэгдүгээр сард Хятадын Мейпай сүлжээний од ''Хятадын анхны аймшиггүй зоригтон'' хэмээн алдаршсан Ёонин өөрийн хуудаснаа шинэ бичлэг хийхээ больсныг шүтэн бишрэгчид нь анзаарчээ. Тэдний таамаглалыг баталж Ёонины найз бүсгүй арван хоёрдугаар сард мэдэгдэл хийжээ. Тэрбээр: ''Өнөөдөр арван хоёрдугаар сарын 8. Яг нэг сарын өмнө чи биднийг, энэ дэлхийг орхисон.'' хэмээжээ. 26 настай Ёонин байгалийн жамаараа бус харин өөрийн хүсэл сонирхлоор дуртай зүйлээ хийж байгаад нас барсан байна.
Ву Ёонин хятадын дотоод Мейпай сүлжээнд л гэхэд 235,000 шүтэн бишрэгчидтэй болж чаджээ. Тэрбээр эмнэлэгт өвчтэй хэвтэж буй ээжийнхээ эмчилгээний зардлын мөнгө олох гэж өмнө хийдэг байснаасаа илүү аюултай бичлэг хийж байгаад үхсэн хэмээх таамаглал байгаа ч одоог хүртэл батлагдаагүй юм.
С.Тэргэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна