Диснейн шинээр бүтээж буй Мулан кинонд Монголын мисс А.Баярцэцэгийг Муланы дүрд тоглуулах санал ирж байсан хэмээн мэдээлж байсан. Тэгвэл Диснейн найруулагчид эцсийн шийдвэрээ гаргаж Муланы дүрд Хятадын жүжигчин Ли Юуфег тоглуулахаар сонгосон байна.
Муланы дүрийн сонгон шалгаруулалтад 5 тивийн 1000 гаруй бүсгүйчүүд оролцсон аж.
Ли Юуфе бага насандаа Нью Ёорк хотод амьдарч байсан учир англи хэлээр чөлөөтэй ярьдаг ба 2008 онд ''Хориотой хот'' кинонд Жеки Чан, Жет Ли нарын хамт, 2014 онд Холливудын алдарт жүжигчин Николас Кейжийн хамт ''Outcast'' кинонд англи хэлээр чөлөөтэй ярьж, тоглосон байна.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна