Кёкүшюзан Д.Батбаяр: Окинава далай сайхан байсан ч, онгон нутгийг минь яаж гүйцэх билээ

2018/01/17
Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар тусдаа амьдарч эхэллээ гэх мэдээлэл саявтархан сошиал орчинд цацагдсан нь фэнүүдийнх нь санааг чилээгээд авсан билээ. Гэвч энэ нь ташаа мэдээлэл бололтой. Учир нь тэд салж, сарних нь бүү хэл арлын японд романтиклаж яваад хэдхэн хоногийн өмнө эх орондоо эргэн иржээ. Үүнийгээ батлах мэт Кёкүшюзан Д.Батбаяр гэргийдээ зориулан шүлэг тэрлэж, Окинава арлаас утаатай Улаанбаатараа санагалзан, монгол эх нутгаа магтан дуулсанаа цахим хуудастаа ийнхүү бичсэн байна.
 
Окинава далай сайхан байсан ч
Онгон нутгийг минь яаж гүйцэх билээ.
Хоёр дахь эх орон минь хосгүй ч
Хоёулахнаа байх нь юутай сайхан юм бэ.
Урагшаа соёл хөгжилтэй боловч
Утаат нутгийг минь яаж гүйцэх билээ.
Баясгалант бүсгүйчүүд олон боловч
Баясаа минь наддаа сайхаан.

Кёкүшюзан



 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна