Азтекуудын мөхлийн шалтгаан юу байв?

2018/01/18

1545 онд буюу 473 жилийн өмнө Азтек үндэстэн мөхсөн билээ. Азтекчууд хүнд хэлбэрийн хатгаа тусаж, толгойн өвчнөөр шаналж байлаа. Тэдний нүд, ам, хамраас цус гарч, 1550 он гэхэд Азтекийн иргэдийн 80% дэлхийн хөрснөөс арчигдсан. Хэдэн зууны турш эрдэмтэд тэдний үхлийн шалтгааныг олохыг хичээсэн бөгөөд тэд эцэст нь хайсан хариугаа олсон ажээ. 

aztecs зурган илэрцүүд

Азтекуудын үр удам болох Мексикчүүд тэдний өвчилсөн өвчнийг тахал буюу Азтекуудын Нахал хэлээр ''Коколизи'' өвчин хэмээн тайлбарлажээ. Нас барсан Азтекуудын шүднээс авсан ДНХ-г ашиглан тэднийг авч одсон тахал нь шимэгчээс үүссэн гэдэсний халуурал байсан бөгөөд хоолны хордлого үүсгэдэг Салмонела бактер тэдэнд халдварлаж үхсэн хэмээн эрдэмтэд дүгнэжээ.

aztec pathogens зурган илэрцүүд

Тэдний халдварласан Paratyphi C. бактер гэдэсний чичрэг өвчинг үүсгэдэг бөгөөд хоол хүнсний зүйлс, усаар дамжин халдварладаг ажээ.

aztec pathogens зурган илэрцүүд

''Коколизи'' өвчнөөр нас барсан 29 азтекуудын араг яснаас зөвхөн  Parathyphi C бактер илэрчээ. Гэсэн хэдий ч энэ нь тэдний цорын ганц үхлийн шалтгаан биш байж болох ажээ. Хүнд мэдэгдээгүй, он удаан жилийн турш араг яснаас устаж алга болсон бактераар халдварлаж үхсэн байх боломжтойг ч эрдэмтэд үгүйсгэсэнгүй.
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна