22 настай бүсгүй найз залуудаа таалагдахын тулд 30 удаа мэс засал хийлгэсэндээ харамсжээ

2018/01/18
22 настай Хонг-Конг бүсгүй 30 удаа гоо сайхны мэс засалд орж, тарилга хийлгэснийхээ дараа эцэг эхээс заяасан унаган төрхөө санажээ. Гэсэн хэдий ч түүнд буцах зам байсангүй. 

Youtube-ийн од Берри Нжи 17 наснаасаа эхлэн гоо сайхны мэс засал хийлгэжээ. Өөрийн хайртай дуучин шигээ харагдахыг хүссэн тэрбээр мэс засалд дурлах болж, 17,000 долларыг зарцуулсан байна. 

plastic_surgeries22.jpg

plastic_surgeries21.jpg

21 насандаа өөрөөсөө насаар ах залуутай болзох болсон Берри өөртөө улам итгэлгүй болов. Найз залуу нь үргэлж түүний гадаад төрхийг гоочлох болж, бусад эмэгтэйчүүдтэй харьцуулах ''донтой'' болов. Ингээд Берри 6 сарын дотор дух, уруул, нүд, хамартаа мэс засал хийлгэж, огт өөр хүн шиг төрхтэй болсон аж.

plastic_surgeries23.jpg

plastic_surgeries24.jpg

plastic_surgeries26.jpg

Гэсэн ч Берригийн найз залуу сэтгэл ханасангүй, түүнийг илүү том хөх, өгзөгтэй бол гэж шаардах болсон гэнэ. Энэ үед л Берри өөрийгөө буруу залуутай үерхэж байна гэдгээ ухаарч, түүнээс салсан байна. Берри тэр цагаас эхлэн Youtube дээр охидыг өөртөө итгэлтэй байж, байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ хайрлаарай хэмээн уриалсан бичлэгээ тавих болж, олон мянган шүтэн бишрэгчидтэй болсон байна.

plastic_surgeries27.jpg

Берри өөрийн унаган төрхөө эргүүлэн авахыг хүсэж байгаа ч түүнд ухрах зам үгүй. ''Би хиймэл царайтай ч, хамгийн үнэн /хиймэл биш/ зүрхтэй хүн юм шүү'' хэмээн тэр нэгэн бичлэгтээ дурджээ.

 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна