Хадам ээж нь бэрдээ хулганы мах хүчээр идүүлжээ

2018/01/18

Эрүүл мэнд эрхэм баян гэж үг байдаг. Бүхий л амьдралынхаа турш хуримтлуулсан хөрөнгө, алт эрдэнэс үхлийн өөдөөс ямар ч хүчгүй.

Хятадуудын хувьд эрүүл мэнд алтнаас ч үнэтэй гэх энэ үг эсрэгээрээ эргэжээ. Хятадын Фужиан мужийн оршин суугч 26 настай Ченд хадам эх нь хулганаар хийсэн өглөөний хоолыг хүчээр идүүлсэн байна.

Чений хадам эх бэрээ өдрөөс өдөрт тураад байгааг анзаарч түүнд гурван ширхэг бүтэн тахиа идсэнтэй тэнцүү хэмжээний уураг агуулдаг шидэт хоол буюу хулганы махаар хийсэн эрүүл өглөөний цай бэлдэж өгчээ.

Чен хадам эхийнхээ бэлдсэн хоолыг идэхгүй гэсэн ч түүнд нүдээ аньж, хамраа чимхээд хулганы мах зооглохоос өөр арга байсангүй. Чений дотор тэр өдөржингөө л эвгүйрхсэн гэнэ.

Хачирхалтай санагдаж магадгүй ч Фужианы иргэдийн ''8 нандин зоог''-т хатаасан хулганы мах ордог гэнэ. Оршин суугчид хулганы мах үсний уналтыг багасгаж, шүдний өвчлөлөөс сэргийлдэг гэж итгэдэг ажээ.



Хятадын эрдэмтэд харх, хулгана зэрэг мэрэгчдийг хоолондоо хэрэглэх нь тэдний тээж яваа бүх бактер, өвчнөөр өвчилхөд хүргэнэ хэмээн сануулдаг ч тоодог хүн үгүй гэнэ.
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна