Өргөсөөр дүүрэн жаран хөлт үхлийн аюултай

2018/01/18

Бид жаран хөлтийг бүх насаараа ногоон навч идэж, амар тайван амьдардаг өнгөлөг амьтад гэж боддог. Үсэрхэг, өнгө өнгийн жаран хөлт хараад хөөрхөн гэж бодох нь ч бий.

Гэсэн хэдий ч жаран хөлтнүүд бидний боддог шиг гэмгүй сайхан амьтад биш бололтой. Бразилаас олдсон энэхүү Лономиа Облик нэртэй жаран хөлтөд нэг л удаа хүрэхэд хордож, улмаар их хэмжээний цус алдан нас барах гэнэ. Түүнийг нутгийн иргэд алуурчин жаран хөлт хэмээн нэрлээд амжжээ. Тус жаран хөлтийн бие дээгүүр байх өргөс үзүүртэй үхлийн хор агуулдаг. Энэ хор хүний цусанд ороод цусыг бүлэгнүүлж, хороодог аюултай аж.

 

Жаран хөлтөд хүрсэн хүмүүст илрэх шинж тэмдгүүд: 

- Бие дээр хөхрөлт үүсэх

- Хавдах

- Хөндүүрлэх

- Толгой эргэх

- Бөөлжих г.м

Жаран хөлтийн хоронд хордсон хүн хоёр хоногийн дотор нас бардаг. Одоогоор хорын эсрэг ерөндгийг олж нээгээгүй байгаа юм байна.


 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна