Ханхүү Уильям шинэ ''үсний засалт''-тай болжээ

2018/01/19
Тэрбээр өчигдөр Эвелина Лондонгийн хүүхдийн эмнэлгээр зочлохдоо цоо шинэ ''үсний засалт''-тай болсон байв. Түүний оройгоосоо халзарч буй үс үргэлж олны анхааралд өртөж, ярианы сэдэв болдогоос залхаж үсээ хусуулсан ч байж магадгүй юм.Ханхүүг хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөхөөр үсээ хусуулсан байж болзошгүй гэх хүмүүс байхад, түүнийг зүгээр л халзарч буйгаа хүлээн зөвшөөрч үсээ хусуулсан гэх таамаглал байгаа ажээ. 

prince william bald зурган илэрцүүд

prince william bald зурган илэрцүүд

Түүний энэхүү зоригтой алхмаас үлгэр дуурайлал авч, халзарч буй үсээ нуух арга бодож толгойгоо гашилгахын оронд зүгээр л өөрийгөө хүлээн зөвшөөрч үсээ хусуулах хэрэгтэй хэмээн Английн иргэд твиттерт бичих болжээ.
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна