МАХН-ын хоёрдугаар их хурал өнгөрөгч арванхоёрдугаар сард хуралдаж Н.Энхбаярыг огцруулж, хуралд оролцогчдын 94.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгосон билээ. Улмаар МАХН дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргаа бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан. Улсын дээд шүүхээс түүнийг намын даргаар сонгох эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хурал нэгдүгээр сарын 5-ны өдөр болох байсан хоёр талын хүсэлтээр хойшлуулсан юм. Тэгвэл товын дагуу буюу өнөөдөр МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх хэлэлцэх юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна