Хятадад утаа гамшгийн хэмжээнд хүрч, онц байдал зарлажээ

2018/01/23
Хятадад байгалийн гамшиг тохиолдсон үед зарладаг 4 өнгийн түгшүүрийн дохио бий. Гамшгийн хэмжээ хамгийн их үед улаан, дараа нь улбар шар, шар, цэнхэр өнгүүдээр түгшүүр зарладаг байна.

ChinEse alerts red orange yellow blue зурган илэрцүүд

Өнгөрөгч Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнө Хятадын Шендон, Хенан, Ануй, Жансу, Хубей, Хунан, Жанши, Жежан, Сичуан мужуудад эргэн тойрны 200м дотор газар үзэгдэхгүй болж, утаанд бүрхэгдэн, Хятадын Засгийн Газар онцгой байдлын улбар шар түгшүүрийг асаажээ. Зарим мужуудад байдал илүү хүнд, ойр орчмын 50метр доторх газар үзэгдэхгүй болсон гэнэ.

ChinEse alerts red orange yellow blue зурган илэрцүүд

Оршин суугчдыг болж өгвөл гадуур гарахгүй байж, өвчтэй, ахмад настай хүмүүс заавал гэртээ байхыг сануулжээ.
Жолооч нарт хурдаа сааруулж явахыг , нисэх онгоцны жолооч нарт аюулгүй байдлын дүрмийг мөрдөж ажиллахыг сануулсан байна .
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна