Америкийн Флорида мужид уснаа хөвөгч казиногийн хөлөг дээр гал гарчээ. Энэ үеэр хөвөгч казинод 50-иад хүн байжээ. Хүмүүс хөлөг дээр гал гарснаас арга буюу ус рүү үсэрч, эрэг хүртэл 100-аад метр зайд сэлж гарах хэрэгтэй болсон байна. Хөвөгч казинод гарсан галын улмаас 15 хүн угаартаж, хүйтэн усанд даарч хайрагджээ. Мөн 14 хүн ноцтой гэмтэл авсан байна. Гал хөлгийн залуурын хэсэгт гарсан байна. Галын шалтгаан тодорхойгүй байгаад бөгөөд онцгой албаны ажилчид галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна