Францад төрсөн анхны хулсны баавгайг Юань Мэн хэмээн нэрлэжээ

2018/01/24
Францад мэндэлсэн анхны хулсны баавгайд нэр өгч, олон нийтэд үзүүлсэн байна. Бовалийн амьтны хүрээлэнд мэндэлсэн бяцхан хулсны баавгайд Юань Мэн буюу мөрөөдлийг биелүүлэгч гэсэн нэр өгчээ. Түүнд нэр өгөх эрхэм хүндтэй үүрэг Хятад болон Францын тэргүүн хатагтай нарт оногдсон байна. Хятад улс 2012 онд дипломат элч төлөөлөгчөө болгон 10 жилийн хугацаагаар Францын талд хос хулсны баавгай бэлэглэсэн нь ийнхүү үр төлөө гаргаж, Юань Мэн Францад төрсөн анхны хулсны баавгай болжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна