Улсын хэвлэл мэдээлэл, радио, дэлгэцийн бүтээл, телевизийн удирдлагын газраас телевизээр гаргаж болохгүй хүмүүсийн жагсаалтыг өнгөрсөн пүрэв гарагт гаргаж баталсан байна. Үүнд:
- Хятадын коммунист намын эсрэг үзэл сурталтай, ёс суртахуунгүй;
- Мэдрэмжгүй бүдүүлэг, садар самуун сурталчилсан;
- Коммунист намын үзэл суртлыг сурталчилдаггүй, удам угсаа сайтай бус;
- Ёс суртахуун муутай, хов живэнд өртөмтгий, олон хүнтэй уулзаж явсан явдалтай;
Ийнхүү цензур тавих болсон шалтгааныг ''Хятадын реп'' хип хоп нэвтрүүлгээс үүдсэн хэмээн Ротерс агентлаг үзэж буй ажээ. Тус нэвтрүүлгийн ялагчид болох Ван Хао, Жу Яан нар өөрсдийн хараалын үгтэй дуунаасаа болж коммунист намын үнэт зүйлсийг зөрчсөн хэргээр цагдаад дуудагдсан гэнэ.
Реппер Ван Хао өөрийн уран бүтээлдээ хүчирхийлэл, хар тамхи хэрэглэх талаар дүрсэлснээсээ болж нэлээдгүй шуугиан дагуулсан юм. Үүнийг Хятадын Засгийн Газраас машид буруушааж, Ван Хаог харуудын хөгжмийг дуурайсан алиа салбадай хэмээн нэрлэж, Хятадын бүх онлайн сайтуудаас түүнийг дуунуудыг устгуулж, телевизээр гарах эрхийг нь хоригложээ.
Ван Хаод тохиолдсон явдлаас болж Хятадын репперүүд айдаст автаж, дууныхаа үгийг дахин зохиох болж, коммунист намын үнэт зүйлсийг илүү тусгахаар хичээж эхэлжээ. ''Хятадын коммунист намын үүрэг даалгавар бол ард иргэдийнхээ аз жаргалыг эрхэмлэж, залуучуудыгаа дэмжих юм.'' гэх мэтээр зохион дуулах болсон гэнэ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна