Японы Сецузо Танака компанийн эрдэмтэд Монги нэртэй хальсыг нь идэж болдог гадил жимс зохион бүтээжээ. Монги гэдэг нь Японы ''гайхамшигтай'' хэмээх үгний товчлол юм.
Жимсний модыг цельсийн -60 хэмд тарьж, дараа нь модоо ухаж аваад дулаан газар ургуулдаг. Температурын гэнэтийн өөрчлөлт нь жимсийг идэж болдог хальстай ургахад хүргэдэг бөгөөд ямар нэгэн химийн бодисын тусламжгүйгээр ийнхүү гайхамшигтай жимсийг гарган авдаг ажээ.
Рокетньюс 24 агентлагийн сэтгүүлчид жимсийг идэж үзээд жимсний хальс маш нимгэн, жимс их чихэрлэг, ханборгоцойтой төстэй чихэрлэг амттай гэсэн байна.
Харамсалтай нь Монги гадилыг зөвхөн Японы Тенмаяа захаас худалдан авах боломжтой гэнэ. Нэг ширхэг Монги гадил 5,75 долларын үнэтэй худалдаалагдаж байгаа аж.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна