Меган Марклд ордны босго өндөрдөв үү?

2018/01/26

АНУ-ын кино од Меган Маркл энэ оны тавдугаар сард Английн хунтайж Харритай гэрлэхээр болсон ч хатан хаан түүнийг хуримаасаа өмнө хэд хэдэн дүрэм журмуудыг дагаж сурах хэрэгтэй хэмээн бодож байгаа ажээ. Эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэгч, чөлөөт сэтгэлгээт орны иргэн Меганд хааны ордны дэг жаяг тун ''яршигтай'' санагдаж буй гэнэ шүү.

Меган хайр дурлалынхаа төлөө өөрийн бүх цахим хаягуудыг, блогийн хамтаар устгасан. Гэтэл Меганы энэ үйлдэл хатанд хангалтгүй бололтой. Түүнийг амьдралын хэв маягаа өөрчилж, цоо шинэ хүн болоосой хэмээн хүсэж буй нь түүний дагах ёстой дүрмүүдээс тод харагдаж байлаа.



Жишээлбэл, Меган олон нийтийн газар Харрид эсвэл өөр хэн нэгэнд уурлаж болохгүй гэнэ. Мөн хэн нэгэн түүнээс асуулт асууж, яриа өдөөгүй бол өөрөө түрүүлж яриа эхэлж болохгүй бөгөөд Харри түрүүлж хариулсны дараа л үг хэлэх боломжтой гэнэ. Олны дунд Харриг урдаа гаргаж явах ёстой, гар утас ашиглаж болохгүй, учир нь дэндүү бүдүүлэг гэх мэт олон дүрмүүдийг дагаж мөрд хэмээн тулгах болжээ. Эдгээр дүрмүүд дотроос хамгийн анхаарал татахуйц нь ''Үргэлж хунтайж уруу сайхан харцаар харах. Түүнийг олны нүдэнд сайхан харагдуулах үүрэгтэй'' гэнэ.

megan markle lookind at harry зурган илэрцүүд

megan markle lookind at harry зурган илэрцүүд

Мөн задгай хувцаслаж, фитнесс, хоолны дэглэм, гоо сайхны талаар ярьж болохгүй, өвчтэй байсан ч ярих эрхгүй болсон гэнэ. Меган энэхүү дүрмүүдийг өөрийн үзэл бодолдоо таарахгүй, таалагдаагүй дүрмүүдийг биелүүлэхгүй байж магадгүй хэмээн түүний шүтэн бишрэгчид таамаглаж буй гэнэ. 

megan markle feminist зурган илэрцүүд
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна