Хятадууд Макака төрлийн сармагчинг хувилж шинжлэх ухаанд ''тэсрэлт'' хийлээ

2018/01/27
 
Өчүүхэн хялгасыг яг хоёр ижилхэн сармагчин болгон хувиргадаг тухай өгүүлдэг Хятадын “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” зохиолын шидэт түүх өнөөдөр бидний нүдэн дээр биеллээ олж байна. Эсээс хиймэл аргаар хувилан гаргасан макака төрлийн сармагчны Жунжун болон Хуахуа нэртэй зулзаганууд Хятадад мэндлээд бараг 2 сар болж байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Бяцхан сармагчнуудын түүх олон улсын шинжлэх ухааны “Cell” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Ийнхүү Хятадын эрдэмтэд сүүн тэжээлт амьтдыг хиймэл аргаар хувилан гаргах техникийн нарийн төвөгтэй асуудлыг шийдэж чаджээ. Хятадын шинжлэх ухааны Академийн дэргэдэх Нейробиологийн судалгаа шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний “Сун Цян” багийн 5 жилийн ажлын үр дүнд биологийн ертөнц дэх энэхүү нээлтийг хийсэн байна. Ирээдүйд энэхүү шинэ технологи нь генетик код болон генетик орчноороо ижил төстэй олон сармагчныг нэг жилийн дотор гарган авах боломжийг судлаачдад олгож байгаа юм. 
Э. Аянзаяа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна