Эрдэмтэд хараагүй хүмүүсийг эмчлэх технологийг олжээ

2018/01/29
ДЭМБ-ын тооцоогоор дэлхий дээр 285 сая хагас болон бүтэн хараагүй хүмүүс байдаг гэсэн судалгаа бий. 2012 онд Нобелийн шагнал хүртсэн Кётогийн их сургуулийн професор Шинья Яамаянка нүдний эсүүдийг шинээр сэргээж, ургуулдаг шинэ технологийг олж нээжээ. Түүний энэхүү нээлт нэн чухал эд эрхтнүүдийн хүний биед ургуулах боломжийг бүрдүүлсэн байна. 



Дэлхийн хэд хэдэн улсуудад нүдний хучуур эд, эсүүдийг ургуулах туршилт явагдаж буй бөгөөд энэхүү туршилт амжилттай болох аваас дэлхийн хараагүйчүүдийг эмчлэх бүрэн боломжтой болох юм. Кардифф, Осака их сургуулийн эрдэмтэд сохор туулайнуудад тус туршилтыг хийж эхэлсэн гэнэ. Туршилтыг 2018 оны эхээр хүн дээр туршихаар төлөвлөж буй ажээ. 

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна