Өчигдөр болж өнгөрсөн Греммийн шагнал гардуулах ёслолын үеэр олон ч сонирхолтой зүйл болж өнгөрлөө. Кеша Эд Шийрантай шагналаа булаалдаж, Бруно Марс онцгойрч шагналуудыг түүсэн энэ үдэш нэгэн хачирхалтай үйл явдал болж өнгөрснийг дор өгүүлье.
via GIPHY
Саяхан хоёр ихэр хүүхдээ өлгийдөн авсан дуучин Бейонсе, Жей Зи нар том охин, 6 настай Блү Айвигийн хамтаар 2018 оны Греммийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд хүрэлцэн иржээ. Гэтэл Блү эцэг эхийгээ дуучин Камело Кабилогийн үзүүлбэрийн дараа алга ташсанд нь ихэд дургүйцэж, тэр дор нь болиулжээ. Бяцxан Блүгийн үйлдэл олны анхаарлыг татаж, тэрбээр цахим ертөнцөд ''эрх нь дэндсэн мангуу'' гэдэг нэртэй болжээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна