Далайн эргийн элсэн дээр хөл нүцгэн яваад шимэгч хорхойтой болжээ

2018/02/01
Эдди Зитер, Кети Стивенс хоёр Доминиканы улсуудаар аялаад ирэхдээ хөлдөө шимэгч хорхой тээгээд иржээ. Тэд нэгдүгээр сарын 18-нд Канадын Онтариод аяллын дараа гэртээ эргэн ирсэн бөгөөд 4 өдрийн турш хөл нь загатнасны дараа эмнэлэгт үзүүлж, хөлдөө шимэгч хорхойтой болсон гэдгээ ухааржээ.

Couple finds worms in their feet after a beach vacation зурган илэрцүүд

Тэдний хөл идээлж, хавдаж, өвдөж, гутал, оймс өмсөхийн аргагүй болсон тул суга таягтай явахаас өөр аргагүй болсон байна. Тэднийг арьсны доор авгалдай үүрлэсэн бөгөөд тэднийг далайн эргийн элсэн дээр хөл нүцгэн явж байхдаа хорхойтой болсон гэнэ. Эдгээр шимэгчид нь муур, нохой болон зэрлэг амьтдын гэдэс дотор үүрлэн шимэгчилж амьдардаг. Харин Эдди, Кети хоёр амьтдын бие зассан элсэн дээр хөл нүцгэн явснаасаа болж ийнхүү хөлдөө шимэгчтэй болсон байна.

Couple finds worms in their feet after a beach vacation зурган илэрцүүд

''Хэрвээ зугаалгаар явах гэж байгаа бол элснээс болгоомжилж, үргэлж гутлаа өмсөж байгаарай'' хэмээн Эдди өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Арьсны шимэгч хүний биед зургаан 7 хоногоос дээш тэсдэггүй учир Эдди, Кети хоёрыг эмнэлгээс гаргажээ. 
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна