“Пёнчан-2018” Олимпийн наадмын гол билэг тэмдэг нь Сохоран нэртэй цагаан бар, мөн Пандаби нэр авсан Азийн хар баавгай байгаа юм.
Солонгосын үлгэр домогт цагаан барыг сүр хүч, итгэл найдвар, авран хамгаалагч гэж үздэг юм. Сохо-гэдэг нь хамгаалалт, харин ранг-гэдэг нь бар гэсэн үгийг илтгэдэг байна. Тиймээс цасан цагаан Олимпийн билгэдлээр тодорсон цагаан барыг Сохоран гэж нэрийджээ.
Пандаби нь Солонгосын хойгт өргөн тархан амьдардаг Азийн хар баавгайг билгэджээ. Баавгай нь хүчирхэг, эр зоригтой амьтан учраас Солонгосчууд хүч тамирыг нь билгэдэн Пёнчаний Олимпийн наадмын гол билэг тэмдгээр сонгожээ.
Пандал болон Би гэсэн хоёр үгнээс бүтэж байгаа Азийн хар баавгайн нэр нь “хавирган сар” гэсэн утгатай үг юм. Тиймдээ ч Пандаби хар баавгайн энгэр дээр нь хавирган сарыг дүрсэлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна