Түргэн хоолыг шаазан, шилэн аяганаас иддэг хүн байхгүй л байх. Хурдан, амттай гээд хүмүүсийг татах зүйл ихтэй түргэн хоолны газруудын хоол боож өгдөг цаас, гялгар уут таны биед хортой гэвэл яах уу? Нэн ялангуяа эмэгтэйчүүдэд. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд шил дараалан нээгдсэн түргэн хоолны газрууд ч үүнд хамаарна.
Харвардын их сургуулийн Эрүүл Мэндийн тэнхимээс хоёр жилийн хугацаанд 621 хүн дээр явуулсан туршилтын үр дүнд түргэн хоолны цаасан, гялгар уутанд Перфлуроалкил бодис агуулагддаг болохыг тогтоожээ. Ус, тосны хамгаалалттай энэхүү уут нь хүний бодисын солилцооны ажиллагааг муутгаж, таргалалт үүсгэдэг байна.
Перфлуроалкил бодис зөвхөн уутаар зогсохгүй бидний өмсөж буй хувцсанд агуулагддаг бөгөөд арьсаар дамжин бидний биед орж, хорт нөлөө үзүүлдэг байна.
Перфлуроалкил бодис цусанд нь орсон бол илүүдэл жин үүснэ, илүүдэл жингээ хаясан ч дахин таргалах магадлал өндөр болдог гэдгийг Харвардын их сургуулийн эрдэмтэд баталсан байна.
АНУ-ын хүн бүр их бага хэмжээгээр Перфлуроалкил бодисоор өвчилсөн байдаг тул түргэн хоолны хэрэглээгээ багасгах шаардлагатай хэмээн судалгааны удирдагч Ки Сан анхааруулж буй юм.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна