Аутизм өвчтэй охиноо эмчлэхээр хлор уулгаж хордуулжээ

2018/02/19
Фэйсбүүк дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүхий л хүмүүсийн нэгдэх газар. Энд хамт олон, санаа нийлсэн хүмүүс , мөн ижил төрлийн асуудалтай хэн бүхэн бүлэг нээж асуудлаа ярилцан мэдээлэл солилцож болдог тохиргоо бий. 

Гэсэн ч фэйсбүүк дээр бичсэн худал мэдээлэл хүний аминд хүрэх дөхжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд Индиана мужийн оршин суугч нэгэн эмэгтэй фэйсбүүк групээс уншсан мэдээлэлдээ итгэж аутизм өвчнөөр шаналж буй охиндоо гидрохлоридын уусмал уулгаж хордуулсан хэрэг гарж. Охины аав энэ хэргийг анх олж мэдсэн ба түүнийг мэдэх үед эх нь хлорын уусмалыг нэлээд хэдэн өдрийн турш уулгачихсан байсан гэнэ. Ингээд болсон бүх явдлыг мэдсэн аав нь хүүхэд хамгаалах байгууллагынханд ханджээ.

HCL

Тус мэдээллийг анх түгээсэн Эрдэс бодисын анагаах увдис фэйсбүүк групп 2006 оноос эхлэн энгийн батганаас хорт хавдар, элэгний вирус зэргийг бүгдийг нь эмчлэх жоруудыг түгээсээр ирсэн байна. Гэсэн ч тэдний жор тус болохоосоо ус болох нь их гэнэ. Эрдэс бодисын анагаах увдис хуудасны санал болгодог жоруудын гол орц нь цайруулагч, үйлдвэрийн ус зэрэг байна.

Цайруулагч, хлор уусан хүн толгой эргэх, бөөлжих, шингэн алдах, гэдэс өвдөх зэрэг зовиур мэдэрдэг, мөн цаашилбал хүнд өвчнөөр өвддөг тул баталгаагүй жороор гэрийн нөхцөлд эм найруулах, цайруулагч, хлорыг анагаах журмаар хэрэглэхгүй байхыг АНУ-ын Эрүүл Мэндийн Төвөөс анхааруулжээ.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна