Нийт 47 ОХУ-ын тамирчин дасгалжуулагч нар энэ удаагийн өвлийн олимпоос хасагдсан бөгөөд тус улсын 169 тамирчин Оросын Олимпийн Тамирчин (Olympic Athlete from Russia) нэрэн дор бие даан оролцож байна.
Үүний учир Олон Улсын Олимпийн хороо ОХУ-д явагдаж буй улсын хэмжээний сэргээшжүүлэх аяны эсрэг гаргасан хоригтой холбоотой ажээ. Үүнтэй холбоотой энэ сард 28 тамирчин бүх насаараа Олимпт орох эрхээ хасуулжээ.
Тодруулбал, 2014 оны арван нэгдүгээр сард Германы ЭРД телевизийн баримтат нэвтрүүлгээр ОХУ-ын улс даяар хэрэгжүүлсэн тамирчдад тараасан эмжүүлэх аянгийн талаар гаржээ. Жилийн дараа Олон Улсын сэргээшийн эсрэг холбоо мэдэгдэл гаргаж, Олон Улсын тамирчдын холбоо ОХУ-ын тамирчдыг Дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оруулахыг хориглох шийдвэр гаргах хүсэлт тавьжээ. Ийнхүү хүсэлтийг ёсоор болгож ОХУ-ын тамирчид Олимпийн тамирчид гэсэн туган дор ''толгой хоргодож'', өөрийн улсын далбаагаа намируулах эрхгүй болжээ.
Харин шинжилгээгээр сэргээш хэрэглээгүй 169 тамирчин 2018 оны өвлийн олимпод оролцох эрхээ авсан байна.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна