Сургууль дотор багш, ажилчид биедээ буу авч явахыг зөвшөөрнө

2018/02/22

Флоридагийн ахлах сургуульд буут халдлага гарч, 17 сурагч, ажилчид амиа алдсан аймшигт хэрэг энэ сарын 14-нд гарсан билээ. Хүмүүсийг цочроосон энэхүү явдалд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хариу үзүүлж, сургууль дээр халдлага болохоос сэргийлж, дор хаяж 8 хүн ''нууцлагдсан'' буу авч явахыг зөвшөөрсөн тушаал гаргахаар зэхэж байна. 

Трамп энэхүү шийдвэрээ халдлагаас амьд гарсан сурагчид, амиа алдсан сурагчдын эцэг эхчүүдтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгджээ. 





Буут халдлага дунджаар 3 минутын хугацаанд болж өнгөрдөг, цагдаа нар үүнээс 5-8 минутын дараа ирдэг, тиймээс сургууль дээр буутай ''хамгаалагч'' байх нь зүйтэй хэмээн үзэж буй юм байна. 



 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна