Хойд Африкийн Либериа, Гунеа, Сиера Лионе мужид эбола өвчний халдвар дэгдэж, олон мянган хүний амийг авч одсон харамсалтай үйл явдлаас хойш 4 жил өнгөрчээ. Гэр бүл, хайртай хүмүүсээ халдварт өвчний улмаас алдсан, тэсэж хоцорсон хүмүүсийн амьдралыг зурагчин Хью Кинселла Каннинхем гэрэл зургийн хальсанд буулгажээ.
1976 онд энэ өвчин анх дэгдэж байсан бөгөөд 2014 онд дахин халдвар дэгдэх үед 1976 оныхоос их хүн нас барсан гэсэн харамсалтай судалгаа бий.
Либери мужийн зүүн захад оршин суудаг, өдрийн хоолны мөнгөө арай ядан олдог, ядуурал нүүрлэсэн хэсэгт илүү олон хүн эл өвчнөөр өвчилж, нас баржээ.
Либери мужийн зүүн захад оршин суудаг Ива На. Түүний ач хүү халдварт өвчний дэгдэлтийн үед хорионд /карантин/ орсон бөгөөд гадагш гарч, хөлбөмбөг тоглохыг хүсэж, хамгаалагчидтай тэмцэлдэх үедээ буудуулж нас баржээ. Засгийн газраас Ивад нөхөн төлбөр олгож, 4 ач хүүгээ сургуульд явуулах эрхээр шагнажээ.
Рита Керолын эгч эбола өвчнөөр нас барсан. Рита гудамжинд хоол хүнс зардаг байсан бөгөөд, цуцлуулсан мөнгөөрөө хөлдөөгч худалдан авч, мөс зардаг болжээ.
Этта Робертс Каве эмнэлэгт сувилагч хийдэг. Нэг өдөрт л гэхэд Малари, скаби өвчнөөр өвчилсөн 10 өвчтөнд эмчилгээ хийдэг..
''Хүн бүхэн илүү дээр нийгмийг байгуулахын төлөө зүтгэх ёстой. Өвчнөөр нас барсан хүмүүсийн дурсгалд зориулж энэ эмнэлгийг барьсан юм'' хэмээн эбола өвчний улмаас эцэг эхийгээ алдсан, эмнэлгийн захирал Режиналд Кавелд өгүүлжээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна