Жолоо барьж явахдаа хараалын үг хэлвэл 300,000 төгрөгөөр торгуулна

Өчигдөр 11 цаг 45 минут

Их Британи улсын Засгийн Газар бүдүүлэг хүмүүстэй хүчтэй тэмцэхээр шийджээ. Авто зам дээрх осол аваарыг багасгаж, иргэдийн дунд аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргийнхээ дагуу хэд хэдэн хуулийг баталсан байна.

Жолоо барьж явахдаа хараалын үг хэлж, бүдүүлэг дохио зангаа үзүүлсэн бол 1000евро хүртэлх торгууль ногдуулах гэнэ. 

1998 онд батлагдсан Гэмт хэрэг ба зөрчлийн хуулийг дахин сэргээж ийнхүү торгууль ногдуулах журамтай болжээ. 

Мөн жолоо барих үедээ электрон тамхи татахыг хоригложээ. Электрон тамхи татахад эргэн тойрон маш их хэмжээний утаа гарч, үзэгдэх орчинг бүдгэрүүлдэг тул жолооны ард аюулгүй байдал хангахгүй хэмээн үзэж буй гэнэ. Жолооны ард электрон тамхи татвал жолоодох эрхээ хасуулах журамтай юм байна.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна