Улсын начин Д.Одхүү Харцага Г.Ганхуягийг согтуудаа зодож танхайран, биед нь хүнд гэмтэл учруулжээ

2018/02/26
Монгол Улсын Харцага Г.Ганхуяг өнгөрсөн оны 11 дүгээр сард бусдад зодуулж нүүр, толгой тус газраа хүнд гэмтэл авсан байна.

Тэрбээр Улсын начин Б.Одхүүд  зодуулсны улмаас хоёр удаа хагалгаанд орж биеийн байдал таагүй байгаа тухайгаа өөрийнхөө цахим хуудсаар мэдээлжээ.

Г.Ганхуяг уг хэргийг шалгуулахаар шүүх цагдаад гомдол гаргасан байгаа бөгөөд болсон явдлын талаар, “Өнгөрсөн оны 11 сарын 20-нд болсон асуудал. Одоо гурван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Өдий болтол бөхийн нэр хүнд, олон жилийн нөхөрлөл, өөрсдийнх нь нэр хүндийг бодож дуугай явлаа. Энэ хүмүүсийг согтуу дуудаад байхаар нь би ганцаараа очихдоо эв эрүүл сайхан байлаа. Надад архи ууж дарвиж явсан цаг бий. Одоо бол бүр амсахаа байгаад гурван жил болж байгааг миний ойр тойрны нөхдүүд хэлнэ.  Хоёр удаа норкозтой хагалгаанд орлоо. Одоо болтол толгой өвддөг, юмыг солир хардаг, нүдний шил зүүхгүй бол нулимс гоождог, бүтэн амьсгалж чадахаа байсан. Би илүү мөнгө нэхээгүй. Ямар байсан тийм эрүүл хүн болгоод өг л гэсэн байгаа. Хүн баярлуулж, хүнд тусаллаа гэж л сонсогдож байгаагүй эдгээр хүмүүстэй шүүх хурал дээр уулзах болно” хэмээн цахим хуудастаа бичжээ.





Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна