Царайлаг залууг бүтэн цагийн турш ''түрээслэхэд'' 500 төгрөгийн үнэтэй

2018/02/27
Хятадууд бэлтэй бэнчинтэй болсон цагтаа хэнд ч үүнийгээ гайхуулж чаддаг хүмүүс. Хятадын цагаан сарын баяраар Хайнан хотын их дэлгүүр нийт хэрэглэгчдэдээ итгэмээргүй өвөрмөц бэлэг барьжээ. Хүүхэлдэйн хайрцагт хийсэн 6 царайлаг, нуруулаг залуучуудаас сонгож, 1 юань төлснөөр тэднийг нэг цагийн турш өөрийн найз залуу болгон худалдан авч байгаа хэрэг ажээ. Тэд өөрсдийг нь худалдаж авсан хүмүүстэй хамт нэг цагийн турш дэлгүүр хэсэхэд нь хамт явж, цүнх, торыг нь зөөж өгч, зургаа хамтдаа татуулах гэнэ. Харин тэдний биед хүрэх, гарыг нь атгах хориотой.



Хөлсний найз залуучуудыг өөрсдийн их дэлгүүрийн ажилчид дундаас сонгосон бөгөөд, тэдэнд царайлаг, 1,8метрээс дээш өндөртэй байх шалгуур тавьжээ.



Царайлаг найз залуу түрээслүүлэх үйлчилгээ зөвхөн ганц 7 хоногийн хугацаатай үргэлжлэх гэнэ. Их дэлгүүр залуучуудтай хамт зургаа даруулж, Хятадын цахим сүлжээнд байршуулж, найзууддаа харуулах гэсэн олон хүүхнүүдийн хөлд дарагдаад буй гэнэ.



Найз залуу/бүсгүй түрээслүүлэх явдал Хятадад тийм ч шинэ үзэгдэл биш юм. Жишээлбэл, Хятадад 7 хоногийн турш найз охин түрээсэлж болдог. Мөн шүхэр, унтлагын жижиг капсул зэргийг ч ''хувааж'' хэрэглэдэг ард түмэн билээ.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна