БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин: Бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн асуудлыг мартаж болохгүй

2018/03/02
Өчигдөр буюу 3-р сарын 1-ний өдөр БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин-ий “3-р сарын 1-ний хөдөлгөөн” үүссэний 99 жилийн ойн арга хэмжээний үеэр хэлсэн илтгэл нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм. 

Тэрбээр: "Японы засгийн газар бэлгийн боолчлолд өртсөн Солонгос эмэгтэйчүүдийн асуудлыг мартах ёсгүй бөгөөд энэ тухай баримталж байгаа байр суурь нь  дайны үед үйлдсэн тэдний хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг нь хаацайлж чадахгүй юм. Түүх эмгэнэлтэй, эмзэг байх тусам хүмүүст мартагдах ёсгүй. Түүнийг эргэн харж, байнга ухамсарлах  нь асуудлыг зохицуулах зөв арга зам юм. Японы засгийн газар хүн төрөлхтний  нийтлэг үзэл суртлыг хүндэтгэж, түүхэн үнэнд голч хандах ёстой. Мөн тухайн үед  хохирсон хөрш орнуудтайгаа үнэнхүү эвлэрч, ирээдүйг хамтдаа нээж, энх тайвнаар  зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжихийг Япон улсаас хүсэж байна" гэжээ.  

korean history sexual bondage japan зурган илэрцүүд

korean history sexual bondage japan compensation зурган илэрцүүд

korean history sexual bondage japan compensation зурган илэрцүүд

Мөн Докдо арлын асуудлаар Мун Жэ Ин хэлэхдээ "Докдо арал бол БНСУ-ын нутаг дэвсгэр, салшгүй нэг хэсэг. Үүнийг Японы тал үгүйсгэх нь империалист түрэмгийлэл хийснээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа  хэрэг юм гэжээ.

dokdo island зурган илэрцүүд

Харин Солонгосын хойгийн  энхийн асуудлаар хэлэхдээ" Солонгосын хойгийн тусгаар тогтнолын 100 жилийн ойг  тохиолдуулж энх тайвны нэгдмэл цогц, эдийн засгийн хамтын цогц байгуулж, Өмнөд  Умардын хагацлыг хойгийн энх тайван, хөгжлийн тээг болгохгүй байхыг хүсэж байна.  Энэ зорилтыг биелүүлэхийн тулд хамтдаа хичээн зүтгэхийг нийт ард иргэдэд хандан  уриалж байна" гэжээ.

Korean Peninsula зурган илэрцүүд
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна