Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахад бэлэн байна гэдгийг саяхан Пхеньянд очиж Ким Чен Унтай анх удаагийн өндөр дээд хэмжээний уулзалт хийсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Чон И Ён мэдэгдээд байсан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын уулзалтыг зохион байгуулахад хамгийн тохиромжтой газар хэмээн зарлажээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудастаа, "Энэ бол Солонгосын хойгт удаан хүлээгдэж буй нээлт. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар Улаанбаатар хотод уулзаж болно. Монгол бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан нутаг дэвсгэр юм. Өмнө нь бид Япон, БНАСАУ-ын хооронд чухал уулзалтуудыг зохион байгуулж байсан. Монгол орны цаашдын өв залгамжлал бол Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцэл юм" хэмээн жиргэсэн байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна