АНУ-ын Батлан хамгаалах яамнаас АНУ болон БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт 4-р сарын 1-нд эхлэхийг мэдээллэв. Пёнчаны олимпоос болж хойшлоод байсан АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт 3-р сарын дундуур буюу Пёнчаны пара олимп өндөрлөсний дараа болохоор төлөвлөгдөж байсан байна.
Энэ сарын 5, 6-нд, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Же Иний томилсон тусгай төлөөлөгчид, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон-Унтай уулзсан юм. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, АНУ-тай яриа хэлцэл өрнүүлэх санаатай байгаагаа БНАСАУ-ын тал тодорхой илэрхийлсэн. БНСУ-ын хэвлэлийн мэдээллэснээр 4-р сард АНУ, БНСУ өнгөрсөн жилтэй адил, цэргийн хамтарсан сургуулилт хийх гэж байгааг Ким Жон Ун ойлгож буйгаа илэрхийлсэн байна гэжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна