"Ерөнхий сайд асан С.Баярыг суллахаар тохирсон талаар баттай эх сурвалж мэдээлэв. Түүнийг суллах асуудалд УИХ-ын дарга М.Энхболд нөлөөлж байгаа" гэсэн мэдээлэл зарим мэдээллийн сайтаар цацагдсэн билээ. Харин энэ тухай УИХ-ын дарга М.Энхболд, "Хариуцлага алдсан хэн ч хуулийн өмнө адил тэгш байх ёстой. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох боломжгүй ээ. Надад тийм ёс зүй ч байхгүй. Миний нэрийг мэдээндээ хавчуулдаг, санаатай харлуулах гэж оролддог хэсэг бүлэг минь одоо болоо юм биш үү?" гэсэн тайлбар хийжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна