Ерөнхийлөгч Ши Жиньпин БНХАУ, АНУ-ын хооронд гаалийн хураамжтай холбоотой маргаан эхэлснээс хойш олон нийтэд хийсэн мэдэгдэлдээ ерөнхийлөгч АНУ-ын Дональд Трампт хатуу анхааруулга өгсөөр ирсэн. Тэрээр Хайнань арлын “Воао” хотод болж байгаа Азийн эдийн засгийн чуулганы үеэр Ши Жиньпин “ Эзлэн түрэмгийлэх арга хайхаас татгалзах, улс төрийн түрэмгийлсэн бодлогыг эсэргүүцэх”-ийг өөр бусад орнуудад уриалсан байна. Мөн өнөөдөр бидний амьдарч байгаа дэлхий ертөнцөд хүйтэн дайны сэтгэхүй, хүйтэн сэтгэл” байх ёсгүй. Бардамнал эсвэл хувийн ашиг сонирхлоо илэрхийлэх нь хэзээ ч сайн юманд хүргэхгүй. Зөвхөн хөгжил дэвшил, найрамдлын хамтын ажиллагаа бүгдэд нь ашиг авчирна” гэж хэлснийг The Guardian” сонинд нийтэлжээ. Ингэснээр БНХАУ импортын автомашин, бусад бараа бүтээгдэхүүнээс авах гаалийн татварын хураамжийг багасгана. Мөн зах зээлээ гадаадын орнуудад нээж өгөхөөс гадна оюуны өмчөө хамгаалах болно гэв. Гэвч ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын найманд цахим хуудастаа “Худалдааны хориг тавьснаар Бээжин буулт хийх болно. Энэ бол хийх ёстой зүйл. Худалдааны салбарт асуудалтай байлаа ч БНХАУ-тай тогтоосон харилцаа, нөхөрлөл хэвээр байх болно” гэсэн байна. Харин маргааш нь цахим хуудастаа “БНХАУ-ын зүгээс АНУ-ын эсрэг хэрэгжүүлж байгаа бодлогыг худалдааны “Тэнэг” бодлого” гэжээ.
ЛАТИН-АМЕРИКИЙН ОРНУУД ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ ГЭЖ ХАРЖ БАЙНА
Харин Перуд суугаа БНХАУ-ын элчин сайд Цзя Гуяде “Бээжин, Вашингтоны хооронд өрнөөд байгаа худалдааны маргаан нь Латин-Америкийн орнууд БНХАУ-аас авдаг экспортынхоо хэмжээг нэмэгдүүлэх боломж байж болох юм” гэжээ. Тэрээр “Хятад улс АНУ-аас бараа бүтээгдэхүүн импортлохгүй байсан ч өөр бусад орнуудаас импортолно. Хэрэв энэ өнцгөөс нь харвал хоёр орны хоорондын худалдааны маргаан нь Латин-Америкийн орнуудад боломж олгож байна” хэмээн үзэж буй илэрхийлжээ. Мөн Цзя Гуйде “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “АНУ, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын зөрчил нь дэлхийн бусад орнуудын ашиг сонирхлыг хохироож болзошгүй. Гэхдээ БНХАУ олон улстай хамтран ажиллах арга замыг элэрхийлж байна” гэв
Үүнээс гадна элчин сайд Цзя Гуйде “БНХАУ Латин Америкийн дээд төвшний чуулга уулзалтад ажиглагчаар оролцоно. Мөн АНУ-ын саяхан авсан арга хэмжээг шударга бус гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Нэг талыг баримталсан олон талт хамтын ажиллагааг үл харгалзсан түрэмгийлэл нь хувийн өмчийг хамгаалах болон чөлөөт худалдааны хооронд зөрчил үүсгэж байна. Энэ үйлдэл нь зөвхөн БНХАУ-ыг биш. Өөр бусад орнуудыг хохироож байгаа хэрэг” гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна