Өнөөдөр цэцэрлэгийн бүртгэл дуусна

2018/08/23
Өнгөрсөн долдугаар сарын 25-нд цэцэрлэгийн бүртгэл  эхэлсэн. Өнөөдөр цэцэрлэгийн бүртгэлийн сүүлчийн өдөр юм. Одоогоор цэцэрлэгийн бүртгэл дуусахад 14 цан үлдээд байна.Иймд хүүхдээ бүртгүүлж амжаагүй эцэг эхчүүдийг яаралтай харьяа дүүргийнхээ цэцэрлэгийн цахимаар бүртгүүлэхийг сануулж байна. Элсэлт авах хүүхдийн хяналтын тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 24-ний 09:00 цагаас санамсаргүй түүврийн аргаар цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах юм байна Цахим элсэлтийн дүн эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр очих аж. Мөн цахим системийн шалгах цэс рүү тухайн өдрийн 10 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгах боломжтой юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна