Нигери улсын Убанге тосгонд эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөр хэлээр ярьдаг тухай ВВС мэдээлжээ. Хувцас, эд зүйлс, амьтдын нэршлийг эмэгтэйчүүд нэг янзаар, эрчүүд нь өөрөөр хэлдэг ч тэд бие биенээ төвөггүй ойлгодог аж.
Тухайлбал, хувцсыг эрчүүд нь “нки” гэж хэлдэг бол бүсгүйчүүд нь “арига”, нохойг эмэгтэйчүүд “oкваквэ” гэж дуудаж байхад эрчүүд нь “абу” гэхчлэн нэрийддэг. Хэдийгээр өгүүлбэрийн бүтэц нь төстэй, зарим нэг үйл үг нь адилхан дуудагддаг ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэл нь ялгаатай зүйл маш олон гэнэ.
Тэнд хөвгүүд нь 10 нас хүртлээ ээж, эмээ, эгч нартайгаа эмэгтэйчүүдийн хэлээр ярьдаг бөгөөд том болоод заавал эрчүүдийн хэлээр ярих ёстой аж. Хэрэв хөвгүүд 10 наснаас хойш эрчүүдийн хэлээр ярихгүй бол ёс бус үйлдэл гэж тооцдог байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна