Хятадын “Жөнжоу Ютун автобус” (Zhengzhou Yutong Bus) компани устөрөгчөөр явдаг 2 ширхэг автобусыг нийтийн тээвэрт явуулж, туршиж үзжээ. Одоогийн байдлаар 2 ширхэг автобус явуулж байгаа ч энэхүү тоог түргэн хугацаанд нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа юм байна.
Тус хотын нийтийн тээвэрт цахилгаан автобус нь 2 цаг тогонд залгаад 200 км зам явдаг бол энэхүү компанийн устөрөгчөөр явдаг автобус нь 500 км замыг туулах аж. Энэхүү автобус нь цахилгаан автобуснаас олон давуу талтай. Тодруулбал, байгальд ээлтэй буюу хорт хийн хаягдал байхгүй төдийгүй хурд авалт, аюулгүй байдал, амортизаторын ажиллагаа, тав тух зэрэг бүхий зүйлс нь илүү болсон юм.
Ютун компанийн хөгжүүлэлтийн газрын ажилтан “Энэхүү автобус нь ажиллагааныхаа үеэр нарийн ширхэгт PM2.5 тоосонцрыг цэвэрлэдэг гэж” хэлсэн байна.
Энэхүү устөрөгчөөр явдаг автобус автобус нь уламжлалт нуман тэнхлэгтэй биш хийн уутат пүрш ашигладаг учраас илүү тав тухтай болсон төдийгүй зорчигчийг буулгаж суулгахад өндрөө багасгах боломжтой болжээ.
Хэвийн ажиллах нөхцөлд, явах эд анги нь газрын гадаргуугаас дээш 20 см-ээс багагүй, жолооч тээврийн хэрэгслийг асаах, унтраахад хялбар болгожээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулан автобусны хаалгыг 10 см-ээр доош байлгахаар шийдсэн байна. Мөн тэргэнцэртэй зорчигч гар удирдлагатай налуу хэсгээр ч буух боломжийг бүрдүүлсэн гэнэ.
Эх сурвалж: www.ngvglobal.com
Б.Анара
Сэтгэгдэл бичигдээгүй байна