Холливудын алдарт хос жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер нар албан ёсоор гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэнийг “TMZ” цахим хуудаст бичжээ.
Тэд бүх хөрөнгөө тэгшхэн хувааж, гурван хүүхдээ салгаж өсгөхөөр тохиролцсон тухай ойрын эх сурвалжууд нь ярьсан байна. Салах бичиг баримтад жүжигчин Бен Аффлек нөхөн сэргээх эмчилгээний төвөөс гарсныхаа дараа гарын үсгээ зурах гэнэ.
Тэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гурав дахь удаагаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна